Эрчим хүчний салбарын бодлого, тулгамдсан асуудал, шийдэл хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2025 онд Монгол Улс 997 мянга 23 өрхтэй байгаа бөгөөд үүний 81.1 хувь буюу 809 мянга 229 өрх цахилгааны гэрээ байгуулан эрчим хүчээр хангагдаж байна. Үлдсэн айл буюу
Оргил ачаалал дунджаар 11 хувийн өсөлттэй явж байна. Бид болзошгүй аваарын нөхцөл байдалд ажилласан хэвээр. Хэрэглээний өсөлтийг бүрэн хангахад хүндрэл үүсэж байсныг нуулгүй хэлье.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. ДЦС 61 хувь, цахилгаан дамжуулах түгээх сүлжээ 63 хувь, дулааны сүлжээ 72 хувь, нүүрсний уурхайнууд 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Компаниудын аваарын нөөц бүрдүүлэлт 85 хувьтай байгаа.
Цаашид том хүчин чадлын эх үүсвэр ашиглалтад орохооргүй байгаа.
2025-2026, 2026-2027 оны өвлийн их ачаалалд эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг хангаж чадахгүйгээс тодорхой хэмжээний хязгаарлалт үүсэж болзошгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлээд явж байгаа гэдгийг хэлье. Гуравдугаар цахилгаан станцад гарсан 50 мВт-ын асуудлыг Бөөрөлжүүтийн 50мВт ашиглалтад оруулсанаар хангана. Эрчим хүчний оргил ачааллын хэрэглээ өсөхгүй, өнгөрсөн жилийн мөн үетэй ижил байвал хязгаарлахгүй өвөлжих боломж ч бий" гэв.