.jpg)
БНСУ-ын Дэгү хотод болж буй ахмадын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын багийн алтан медалийн буухиа багийн буухиа төрөлд үргэлжиллээ.
65-аас дээш насны эмэгтэйчүүдийн 4х400 метрийн буухиа уралдаанд Монгол Улсын баг 7:04.22 минутын амжилтыг үзүүлж түрүүлсэн бол Энэтхэгийн баг 10:25.47 минутын амжилтаар мөнгөн медаль хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн 55-с дээш насны 4х400 метрийн буухиа уралдаанд Герман улсын баг түрүүлж, Монгол Улсын баг мөнгө, Тайландын баг хүрэл медалийн эзэд боллоо.
Гавьяат тамирчин Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нарын араас эмэгтэй баг алтан медалийн буухиаг үргэлжлүүлж, багийнхаа амжилтыг ахиулаа.
“Дэгү-2026” ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хаалтаа хийнэ.