
Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.
Улмаар Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус шагналыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд болж, Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг олголоо. Тэрбээр энэ талаараа, "Өчүүхэн хөдөлмөрийг маань үнэлж, энэ шагналыг олгож байгаа явдалд маш их баяртай байна. Маргааш тоглолт маань болно" гэлээ.
Шагналд дагалдуулан олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.