
Японы Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлагаас энэ долоо хоногт нийтэлсэн өргөн хүрээний судалгааны урьдчилсан дүнгээр тус улсын залуусын гурван хүн тутмын нэг нь гэрлэх бодолгүй байгаа нь тогтоогджээ.
Тус агентлаг 15-39 насны 100 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаа явуулж, тавдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд ойролцоогоор 68 мянган хариулт авчээ.
Гэхдээ даваа гарагт нийтэлсэн урьдчилсан дүн нь зөвхөн долоодугаар сарын 23 хүртэл ирүүлсэн 43 529 хүний хариултад үндэслэсэн байна.
Судалгаагаар оролцогчдын сэтгэцийн эрүүл мэнд, хүүхэд насны туршлага, амьдралын тулгамдсан асуудал зэрэг хувийн шинжтэй олон сэдвийг хамруулжээ.
Гэрлэлтийн асуудлаар асуухад:
Гэрлэх бодолгүй гэж хариулсан хүмүүсийн 53.1 хувь нь ердөө л гэрлэхийг хүсдэггүй учраас ийм шийдвэртэй гэжээ.
Тэднээс гэрлэлтээс илүү ямар зүйлийг чухалчилдаг талаар асуухад бараг 60 хувь нь чөлөөт цаг болон хоббигоо нэн тэргүүнд тавьдаг гэж хариулсан байна.
Эдийн засгийн шалтгаан гол саад
Эдийн засгийн хүчин зүйлс мөн гэрлэхгүй байх шалтгааны нэг болж байна.
Тухайлбал:
Эдгээр санаа зовнил нь гэрлэлтийн талаар асуусан нийт оролцогчдын дунд ч ажиглагджээ.
Гэрлэхэд тулгарч буй хамгийн том саад нь орлоготой холбоотой санаа зовнил байсан бөгөөд нийт оролцогчдын 40 хувь нь үүнийг гол бэрхшээл гэж нэрлэсэн байна.
Харин орлогын тогтвортой байдал болон хуримтлал бий болгох нь оролцогчдын хамгийн чухал зорилтуудын нэг байжээ.
Хүн амын бууралтад нөлөөлөх эрсдэлтэй
Гэрлэх сонирхол буурч байгаа нь бараг 20 жилийн турш хүн ам нь тасралтгүй буурч буй Японд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ одоогийн байдлаар гэрлэх төлөвлөгөөгүй хүмүүсийн хувь нь тус агентлагаас өнгөрсөн онд явуулсан ижил төстэй судалгааны дүнгээс бага байгаа аж.
2025 оны наймдугаар сард 16-49 насны гэрлээгүй 10 мянган хүнийг хамруулсан судалгаагаар оролцогчдын 46.5 хувь нь гэрлэх ямар ч бодолгүй гэж хариулжээ. Энэ нь 2023 онд ижил асуултыг асуух үеийн дүнгээс 4 нэгж хувиас илүүгээр өссөн үзүүлэлт байжээ.
2025 оны судалгаанд 40 гаруй насныхан гэрлэх бодолгүй гэсэн хариултын хамгийн өндөр хувийг эзэлсэн боловч 30-аад насныхан болон түүнээс залуу насны хүмүүсийн дунд ч энэ үзүүлэлт 40 хувиас давсан байна.