
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийн хугацаа хаагдах 7 хоногийн өмнө урьдчилсан мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар нийт 13 мянган иргэн бүртгүүлжээ. Үүнд 42 км 195м зайд 396, 21 км 095м зайд 3014, 10 км-т 2138 гүйгч бүртгүүлжээ. Мөн эрүүл мэндийн 5 км-ын зайд 5313 иргэн мэдээллээ баталгаажуулжээ. Харин спортод дурлах, хамтдаа идэвхтэй байх урам зоригийг өгдөг гэр бүлийн 1500м-т 2097 гүйгч оролцох болсныг мэдэгдлээ. Бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хаагдана.
Энэ жилээс эхлэн Дэлхийн болон Азийн хөнгөн атлетикийн холбоонд албан ёсны бүртгэлтэй болсон “Улаанбаатар марафон 2026”-д Кени, Япон, Англи, ОХУ-ын элит тамирчид ирнэ гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна энэ жил марафоны анхны түрүү гавьяат тамирчин Б.Сэр-Од, марафонч Б.Мөнхзаяа нарын алдарт тамирчид уралдахаар болсон байна.