
2026 оны “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
Бүртгэл Улаанбаатар хотын цагаар тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана. Иймд бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулахыг БҮТ-өөс зөвлөлөө.
Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Харин бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг анхааруулжээ.