Украин Оросын эсрэг дайралтаа нэмэгдүүлсний дараа даваа гарагт нефтийн үнэ өслөө. Өнөөдөр Брент маркийн газрын тосны фьючерс үнэ 6 цент буюу 0.09 хувиар өсөж 67.79 ам.доллар болсон бол Баруун Техасын (WTI) нефтийн үнэ 9 цент буюу 0.14 хувиар нэмэгдэн 63.75 ам.доллар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Брент 2.9 хувиар, WTI 1.4 хувиар тус тус өссөн.
Ням гарагт Украины зүгээс Оросын нутаг дэвсгэрт дроноор довтолсны хулмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин чадал эрс буурч, Усть-Луга дахь түлш экспортын томоохон терминалд түймэр дэгдсэн тухай мэдээлсэн. Оросын нефтийн нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлолын үүднээс дэлхийн зах зээл дээр ийнхүү газрын тосны үнэ нэмэгдэж эхэллээ. Мөн АНУ-ын зээлийн хүү буурна гэсэн хүлээлт дэлхийн эдийн засгийн өсөлт болон шатахууны эрэлтийн төлөвийг өсгөад байгаа юм.