Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын байдалд үнэлгээ хийжээ. Ингэхэд есөн аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Үенч, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Эрдэнэхайхан, Төвийн Зуунмод зэрэг сумдын нутгаар цагаан зудтай.
Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Улаангом, Ховдын Булган, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Нөмрөг, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ зэрэг сумдын нутгаар цагаанаар зудархуу байна.