
Хувцас загварын алдарт “Vogue” сэтгүүлийн үйл ажиллагааг 30 гаруй жил удирдахдаа поп соёлын нөлөө бүхий хүн болсон Анна Винтур өнгөрсөн онд халаагаа өгсөн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн удирдаж байсан сэтгүүлийн нүүрийг “Прада өмссөн чөтгөр” киноны Миранда Пристлигийн дүрийг бүтээсэн Холливуудын од Мэрил Стриптэй хамт чимжээ.
Бардам, хатуу сэтгүүлийн эрхлэгч Миранда Пристлигийн дүрийг Винтурын амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Гэхдээ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр “Миний дүрийг Мэрил бүтээсэнд маш их баярладаг. Гэхдээ Пристлигийн дүр бодит Винтураас их өөр” гэсэн байна.
“Прада өмссөн чөтгөр” кино нь “Vogue” сэтгүүлийн газарт Винтурын туслахаар ажиллаж байсан Лорен Вэйсбергэрийн ижил нэртэй зохиол дээр тулгуурлан бүтээгдсэн юм. Уг киноны үргэлжлэл болох “The Devil Wears Prada 2” кино ирэх сард нээлтээ хийх гэж байна.