
Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сумын цолтой бөхчүүдийн ур чадвар, барилдааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Мөнгөн цом”-ын төлөөх багийн цуврал барилдааны тов гарчээ. Тус барилдааныг 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны тавдугаар сарын хооронд хийхээр болсон байна. Барилдаанд аймаг бүрийн 21 баг бүст хуваагдан тойргийн журмаар барилдах юм. Багуудын мэдүүлгийг энэ сарын 30-ны дотор Бөхийн холбоонд авахаар болжээ. Энэ барилдаанд “Алтан цом”-д барилдаж буй бөхчүүд оролцохгүй юм байна.
Ташрамд дуулгахад, Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 26-нд 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.