Өнөөдрийн хуралдаанаар
-Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журмыг шинэчлэх
-Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тогтоох тухай
-Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
-Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
-Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-“Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.