АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдлаа. Бүлгийн хамтран даргалагчаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчилсан намаас Невада мужид сонгогдсон Дина Тайтус болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намаас Мичиган мужид сонгогдсон Жон Моолен нар томилогдсон байна.

Энэхүү шинэчлэлтээр АНУ-ын 119 дүгээр Конгресс болон УИХ дахь Монголын бүлгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хоёр талын харилцаа, уялдаа холбоо улам өргөжих боломж бүрдэж буй.