
БНХАУ-ын Шанхай хотноо 2026 оны 7 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын Математикийн 67 дугаар олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Сант сургуулийн сурагч Д.Хүслэн, Ч.Чингүн нар мөнгөн медалийн болзол хангажээ. Монголын багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багш Х.Нурсолтан, А.Ивээл нар ажилласан байна.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгөн, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлджээ.Оролцогчид 9 бодлого, 3 даалгаврыг 10 цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлддөг.
Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Одгэрэл нар химийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн юм.
Түүнчлэн Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.