
Жүдо бөхийн өсвөр үеийнхний 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Тэмцээнд аймаг, дүүрэг бүсийн шатнаас шалгарч эрхээ авсан 89 байгууллагын 2122/хөвгүүд 1366, охид 772/ өсвөрийн жүдоч өрсөлдөж байна. Гурван насны ангилалд болж буй тэмцээн гурван өдөр үргэлжлэн явагдана. Өнөөдөр бага, дунд, ахлах насны эхний жингийн барилдаанууд болж, нийт 112 медалийн эзэд тодрох юм. Нийт 28 жингийн барилдаан болно. Өнөөдрийн шигшээ барилдаан 17:00 цагаас эхэлнэ.