
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ жил анх удаа тэмдэглэлээ.
Арга хэмжээний үеэр 15 мянган морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтыг бэлгэдэн сүрт жагсаал хийв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Түүнчлэн "Physical: Asia" шоуны оролцогчид урилгаар хүрэлцэн ирж, арга хэмжээнд оролцсон нь “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг онцолсон үйл явдал болов.