БГД-ийн ХХ хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсгийг хааж, засварлана. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны уулзварыг аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас, аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилт хийх аж. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсгийг хааж, засварлана