Зарим мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж магадгүй талаар мэдээлэл гараад буй. Спикерийн зүгээс нийгмийн сүлжээгээр дамжуулан намын даргын сунгаанаас нэрээ татахгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэ 7 хоногт багтаан Удирдах зөвлөл болон бага хурлыг хуралдуулна гэдгээ МАН-ын удирдлагууд мэдэгдсэн . Бага хурлаас намын даргыг сонгох Их хурлаа товлон зарлах юм.