
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод шатрын Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Монгол Улсын эрэгтэй баг эхний өрөгт Пакистаны багийг 4:0-оор хожлоо. Тэмцээнийг ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол, Малайзын багууд тэргүүлж байна.
Харин Монголын эмэгтэй баг тэмцээнийг зохион байгуулж буй АНЭУ-ын багийг 4:0-оор хожлоо. Өнөөдөр хоёр дахь өргийн тоглолт болно. Манай эрчүүд Сирийн багтай тоглохоор оноолт гарлаа. Харин эмэгтэй баг Энэтхэгийн багтай тоглоно.
“Абу Даби-2026” тэмцээн энэ сарын 17-нд өндөрлөнө.
