
Их Британийн уран бүтээлч, аниматор, улс төрийн шог зураач Ребекка Хендин нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Иран улсад илгээсэн гэх 15 заалт бүхий эвлэрлийн хэлэлцээрт юу багтсан талаарх бүтээлээ The Guardian-д нийтэлжээ.
Ребекка Хендин улс төр, нийгмийн сэдвийг шог, шүүмжлэлтэй байдлаар зурж илэрхийлдэг. Тэрээр хурц санаа, бэлгэдэл их ашигладаг бөгөөд ид өрнөж буй улс төр, дайн, нийгмийн асуудал дээр төвлөрдөг.
Үүгээр зогсохгүй BBC, Washington Post зэрэгт анимаци, дүрслэл бүхий нийгмийн асуудал, шинжлэх ухаан, сэтгэлзүй зэрэг сэдвээр тайлбар видеонууд хийдгээрээ алдаршсан нэгэн.
Ребекка Хендины зургууд улс төрийн үйл явдлыг хурц, товч, ойлгомжтой байдлаар “Нэг зураг - нэг хүчтэй санаа”-г харуулдаг онцлогтой.