
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байгаа гэдгийг НЗДТГ-аас мэдээлэв.