
БНСУ саяхан хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Колумбын сэргээн босголтын үйл ажиллагаанд зориулж 1 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам “Энэхүү тусламж нь тус улсын сэргээн босголтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулж, ард иргэдийг нь хэвийн амьдралдаа хурдан эргэн ороход дэмжлэг болно гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тусламжийг Колумбид үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагаар дамжуулан хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Өмнөд Америкийн тус улс энэ долоо хоногийн эхээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бөгөөд гамшгийн улмаас 200 гаруй хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байгаа юм.