Бид бахархах түүхтэй, бахархам түүхийн эзэдтэй ард түмэн. Тиймээс Eagle Book подкастын ээлжит дугаарт тэдний үйл хэрэг, эрдэм мэдлэгийн өв, амьдрал, тэмцлийн тухай өгүүлсэн “Монгол хүн” цувралын 6 дахь бүтээл болох “С.Зориг” хэмээх хүүхдийн зурагт номыг онцолж байна.
Дугаарын зочноор тус цувралын төслийг санаачлагч, Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач, зохиолч Б.Төрмөнхийг урьж ярилцав.