
Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ыг зорьж явсан Монгол Улсын хоёр иргэн тээврийн хэрэгслийн эд ангид 8.26 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг тагнуул, гаалийн байгууллагууд хамтран илрүүлж, таслан зогсоожээ.
Урьдчилсан байдлаар хураан авсан алтны нийт үнэлгээ дөрвөн тэрбум орчим төгрөгт хүрч байгаа аж. Уг хэрэгтэй холбогдуулан гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.