
Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн 2016 онд тайзнаа туурвисан УГЗ Б.Баатарын найруулга “Монгол ардын суут” түүхэн баримт жүжгийг Улсын хүүхэлдэйн театрт арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн тоглоно.
Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм. Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой. Нацагдорж судлаач Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичсэн болно.

Зохиолч: МУУГЗ Ч.Хулан
Найруулагч: МУУГЗ Б.Баатар
Туслах найруулагч: МУСТА М.Ариунтуяа
Хөгжмийн зохиолч: МУУГЗ Т.Сэр-Од
Тоглолтыг хуваарийг https://puppet.mn/event/2022-с аваарай.