
Телевизийн од Жэк Осборн саяхан мэндэлсэн охиноо талийгаач эцгийнхээ нэрээр нэрлэснээ олон нийтэд мэдэгдлээ.
Тэрээр инстаграм хуудсандаа хар-цагаан зураг нийтэлж, 2026 оны гуравдугаар сарын 5-нд төрсөн хүүхдээ Ozzy Matilda Osbourne гэж нэрлэснээ зарласан байна.

Бяцхан охин Жэк Осборны тав дахь хүүхэд юм. Тэрээр өмнөх гэрлэлтээсээ гурван охинтой бөгөөд одоогийн эхнэртэйгээ Мэйпл Артемис гэх охинтой.
Жэк Осборны эцэг, алдарт рок дуучин Оззи Осборн 2025 оны долдугаар сард 76 насандаа нас барсан юм. Тэр Паркинсоны өвчнөөр шаналж байсан ч нас баралт нь гэнэтийн байсан гэж Жэк ярьжээ.
Түүний хэлснээр Оззи нас барахаасаа өмнөх өдөр энгийн байдлаар босож, өглөөний цайгаа ууж байсан бөгөөд удалгүй таалал төгссөн гэдэг.