Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Энэхүү хуралдаанаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “… үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байх тул холбогдох заалтыг 2025 оны зургадугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, Цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлт гаргалаа.