Азийн оюутны сагсан бөмбөгийн 2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ханжоу хотод болж байна. Эрэгтэй багуудын дунд болж буй уг тэмцээнд шилдэг 12 баг тоглож байгаагаас Монгол улсаас МУИС-ийн баг оролцлоо. Манай оюутны шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтод Шанхайн их сургуулийн багт 59-53-аар хожигдон хасагдах шатанд шалгарч чадсангүй.
Азийн оюутны лигийн тэмцээний шөвгийн наймд БНХАУ-ын гурав, БНСУ-ын хоёр болон Тайвань, Япон, Филиппиний багууд үлдлээ. 2026 оны лигийн аваргын төлөө тоглох багууд маргааш тодорно.