Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамж, буюу "СҮҮ" ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил хийхтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналыг түр хугацаанд өөрчилжээ.
Тодруулбал, тус хэсгийн авто замыг 2026 оны долоодугаар сарын 14-ний 23:00 цагаас долоодугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл хаах аж.
Үүнтэй холбогдуулан тухайн авто замаар дайран үйлчилдэг нийтийн тээврийн 15 чиглэлийн автобусны замналыг түр хугацаанд өөрчилсөн байна. Иймд иргэд зорчих маршрутаа урьдчилан төлөвлөхийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
