
Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ. 6000 гаруй шатарчид оролцох уг тэмцээн гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд аймаг, нийслэлийн эхний шатнаас шалгарсан шатарчид ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд хагас шигшээ тоглолтод өрсөлдөнө. Улмаар шигшээ тэмцээн 2027 оны нэгдүгээр сард Улаанбаатарт болж, шатар сонирхогчдын улсын аваргууд тодрох юм.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болох орон нутагт болох эхний шатаас сумаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүргээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин шалгарч, ирэх сард болох хагас шигшээ шатанд тоглох эрхийг авна.
Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч Үндсэн хуулийн өдрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү тэмцээнд оролцох эрхтэй юм.