
"Япон улсын виз гаргаж, сургуульд оруулж өгнө” гэх нэрийдлээр 12 иргэнийг залилсан этгээдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа.
Энэ төрлийн гэмт хэрэг хавар, намрын бүртгэлийн үеүүдэд идэвхждэг. Иймд иргэд шаардлагатай мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.