Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татаж байгаа талаар мэдээллээ.
Тус байгууллагын эм шинжлэх лабораторийн 2026 оны наймдугаар сарын 11-ний шинжилгээгээр Индонез улсын PT. Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын “Дае-Кал” шахмал эм нь шаардлага хангаагүй нь тогтоогджээ.
Иймд уг бүтээгдэхүүнийг эрсдэлийн II ангилалд хамааруулан эргүүлэн татаж, журмын дагуу устгалд оруулсан байна. Иймээс иргэдийг дээрх цувралын “Дае-Кал” шахмал эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулав.
