Шинэ мөнгөн тэмдэгт авахдаа зөвхөн банк болон баталгаатай байгууллагаар үйлчлүүлж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас санамж болголоо.
Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж үл таних дугаараас ирсэн мессеж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх, регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулав.

