
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа тоглож буй арал улс болох Кабо Вердегийн багийн хоёр дахь тоглолтыг хаалгач Жоземар Диазын ээж Ана Кандидо Эвора үзэх боломжтой боллоо. Эхний тоглолтод Испанитай тэнцээ хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хаалгач Жоземар Диаз дэлхий дахинд алдаршаад байгаа билээ. Тэгвэл түүний ээж Ана Кандидо Эворагийн визийн асуудлыг АНУ-ын талаас зохицуулсан байна.
Н хэсгийн Кабо Вердегийн дараагийн тоглолт Уругвайнтай ирэх даваа гарагт болно. Энэ хэсгийн дөрвөн баг бүгд тэнцээний 1 оноотой байгаа.
