
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээний 10 дахь өдрийн барилдаан боллоо. Башёг тэргүүлж буй сэкиваке Киришима Л.Бямбачулуун Таканошогоор 9 дэх даваагаа авч тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Мөн маэгашира Гонояма даваагаа авлаа.
Аварга Хоошёорюү С.Бямбасүрэн Вакамотохаругаар найм дахь даваагаа авснаар 50 хувийн амжилтаа үзүүллээ. Сүмогийн хамгийн ахмад бөх Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил гурван даваа, долоон унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хаврын тэмцээнийг сэкиваке Киришима Л.Бямбачулуун, Гонояма нар 9 даваатай тэргүүлж байгаа бол аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, Котошохо нар 8 даваа, 2 унаатай удаалж байна.