
СОР17 хурал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын бага хурал /COP17/-ыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит 20 дугаар хурал болж байна.
Хурлыг БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир удирдаж байна. Хуралдааны эхэнд СОР17 хурлын үйл ажиллагааны явц, Шуурхай штабын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хандив, тусламжийн зарцуулалт зэрэг асуудалтай танилцлаа.
Мөн Цэнхэр бүсийн санхүүжилтийг зохицуулах тухай, Ногоон бүсийн гэрээний хэрэгжилт, ажлын гүйцэтгэл, орлого, зарлагын нэгдсэн тайлангийн дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, холбогдох дэд хороо, ажлын хэсгийн ахлагч нарт чиглэл өгч байна.
