
"Милан - Кортина 2026" өвлийн XXV дахь олимпын нээлтийн гол ёслол Милан хотын алдарт Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон ч энэ удаагийн Олимп түүхэндээ хамгийн өргөн хүрээнд, олон хотод зохион байгуулагдаж буй тул бусад хотуудад ч давхар арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм.
Милан хотод нээлтийн ёслолын төгсгөлд Олимпын тулганд гал асаасны дараа Arco della Pace орчмын тэнгэрийг галын шоу гэрэлтүүлэв.
Bernat Armangue/AP
Италийн цанын тамирчин София Гожжа Кортина д’Ампеццод Олимпын галыг асааж байна. Олимпын түүхэнд анх удаа хоёр тулганд нэгэн зэрэг гал асч буй нь энэ юм.
Marco Bertorello / AFP / Getty Images
Салютаар хүрээлэгдсэн олимпын цагираг.
Ben Curtis / AP
Энэ жилийн Олимпын зохион байгуулах хороог удирдаж буй Жованни Малаго дэлхий нийтэд хандан үг хэлэв.
Yves Herman / Reuters
Италийн алдарт тенор Андреа Бочелли ёслолын үеэр “Nessun dorma” ари-г дууллаа.
Yves Herman / Reuters
Италийн сансрын нисэгч Саманта Кристофоретти нээлтийн ёслолд оролцож буй бяцхан охинд нарны аймгийг танилцуулж байна. Гол ёслол Милан дахь Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.
Yara Nardi / Reuters
Италийн дуучин Лаура Паузини эх орныхоо төрийн дууллыг дууллаа.
Fabrizio Bensch / Reuters
Импаччаторе-гийн тоглолтын эхлэлд 1924 онд болсон анхны Өвлийн Олимпын наадамд хүндэтгэл үзүүлэв.
Claudia Greco / Reuters
Италийн төрийн далбааны өнгөт хослолоор гоёсон загвар өмсөгчид.
Petr David Josek / AP
Хятадын тамирчид Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ.
Matthias Hangst / Getty Images
Ёслолын төгсгөл хэсэгт олимпын далбааг Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд авчирлаа.
Maja Hitij / Getty Images
Милан хотын Ла Скала дуурийн театрын бүжигчид ёслолын эхэнд урлагийн тоглолт үзүүлэв. Нээлтийн ёслолын гол сэдэв нь итали хэлээр “Armonia” буюу эв зохицол байв.
Joel Marklund / Bildbyrån / Reuters
Хайрын бурхан Купид (Клаудио Ковиелло) болон Психе (Антонелла Альбано) нар Италийн гоо сайхныг хүндэтгэсэн үзүүлбэрийн үеэр.
Sarah Stier / Getty Images
Италийн жүжигчин, дуучин Матильда Де Анжелис Италийн дуурийн их мастеруудын дүрд хувирсан жүжигчидтэй хамт тайзнаа тоглов.
Maja Hitij / Getty Images
Италийн уран сэтгэмж, бүтээлч байдлыг магтан дуулсан үзүүлбэрийн үеэр .
Matthias Hangst / Getty Images