
Эрчим хүчний зах зээл сэргэх урьдчилсан шинж тэмдэг илэрч байгаа тул ОПЕК+ буюу газар тос олборлогч орнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөө зарлалаа.
Ням гарагт Саудын Араб, Орос, Ирак, Кувейт, Казахстан, Алжир, Оман гэсэн долоон орон наймдугаар сараас эхлэн өдөрт 188 000 баррелиар газрын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. ОПЕК+ бүлэг дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг хянаж үзэх зорилгоор виртуал уулзалт хийсний дараа ийм шийдвэрт хүрчээ.
Үйлдвэрлэлийн өсөлт нь ОПЕК-ийн долоон гишүүний сүүлийн хэдэн сарын хугацаанд зарласан дараалсан тав дахь өсөлт бөгөөд 2023 онд зарласан үйлдвэрлэлийн бууралтыг аажмаар цуцлах үйл явц үргэлжилж байна.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон Орос, Бахрейн, Оман зэрэг холбоотон улсуудыг багтаасан ОПЕК+ нь 2023 оны 4-р сард, мөн 2023 оны 11-р сард нефть болон бусад түүхий эдийн борлуулалт буурахад хүргэсэн хэд хэдэн банкны дампуурлын улмаас үйлдвэрлэлээ бууруулсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар зургаадугаар сарын 17-нд дайныг зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш Ормузын хоолойн хөдөлгөөн эрчимжсэн боловч мөргөлдөөний өмнөх түвшингээс хамаагүй доогуур хэвээр байна.
MarineTraffic хөлөг онгоц хянах платформын мэдээлснээр, 7-р сарын 2-нд хоолойгоор 38 хөлөг дамжин өнгөрчээ. Дайны өмнө Ормузаар өдөрт 130 орчим хөлөг зорчин өнгөрдөг байв.
Даваа гаргийн өглөөний мэдээгээр Брент маркийн газрын тосны есдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ 72 ам.долларт хүрлээ.