
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргажээ.
Нийт дуудлагын 62 нь обьектын гал түймэр, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага эзэлж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.