
Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Өнөөдөр манай таван бөх дэвжээнд гарлаа.
55 кг-ын жингийн хагас шигшээд О.Ариунзаяа Японы бөх Совака Үчидад ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр маргааш БНСУ-ын бөх Ох Жён бинтэй барилдана.
Манай бусад бөхчүүдээс 76 кг-ын жингийн хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан Казахстаны бөх Гулмарал Еркебаеватай барилдана. Манай бөхийн өрсөлдөгч Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртсэн тамирчин юм. Мөн 68 кг-д барилдаж буй Э.Дэлгэрмаа дэлхийн аварга Мива Морикаватай барилдахаар оноолт таарлаа. Түүнийг ялж чадвал маргааш алтан медалийн төлөө барилдана.
Эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн финалын барилдаан маргааш болно.
