
“Самарканд-2026” дэлхийн шатрын олимпиадын эмэгтэй ангилалд 150 орны баг өрсөлдөж байна. Монгол Улсын шигшээ баг зургаан өргийн дараа 12 дугаар байрт жагсаж байгаа юм. Улсынхаа шигшээ багт багтсан монгол шатарчдаас гадна манай их мастер Д.Номин-Эрдэнэ Унгарын шигшээ багт тоглож байгаа. Унгарын шигшээ баг одоогоор 24 дүгээр байрт жагсаж байна.
Монголын шатрын дөрөв дэх эмэгтэй их мастер Д.Номин-Эрдэнэ 2024 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж дэлхийн олимпиадад тоглосон. Харин 2025 онд Унгарын иргэншилтэй болсон юм.
Унгарын баг одоогоор дөрвөн хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой байна. Б.Номин-Эрдэнэ зургаан өрөгт бүгдэд нь тоглосноос дөрвөн хожил, хоёр тэнцээ буюу нийт таван оноо авсан нь багийнхаа хамгийн өндөр үзүүлэлт юм.
Унгарын баг өнөөдөр долоодугаар өрөгт Канадын багтай тоглоно.