
Тайвань дотооддоо бүтээсэн анхны шумбагч онгоцноосоо торпед амжилттай туршсан нь Хятадын тэнгисийн цэргийн хүчний эсрэг саатуулах чадвараа нэмэгдүүлэх хүчин чармайлтын чухал үе шат боллоо. Торпед гэдэг нь усан доорх өөрөө чиглэдэг пуужинг хэлдэг.
Энэ алхам нь мөргөлдөөн гарсан тохиолдолд стратегийн чухал далайн тээврийн замуудыг хамгаалахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд өөрийгөө удирддаг тус арал дотоодын шумбагч онгоцны хөтөлбөрөө цэргийн шинэчлэлийн томоохон бодлогын гол хэсэг болгон тодорхойлоод байгаа юм.
Энэхүү санаачилга нь Хятад Тайванийн талаарх бүрэн эрхийн шаардлагаа бататгахын тулд бараг өдөр бүр цэргийн сургуулилалт хийж, бүс нутаг дахь цэргийн идэвхээ нэмэгдүүлж буй үед хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд олон улсын туршлага, технологийг өргөн ашигласан бөгөөд үүнд АНУ болон Их Британийн хувь нэмэр багтжээ. Энэ хамтын ажиллагаа нь дипломат харилцааны хувьд тусгаарлагдсан Тайванийн хувьд томоохон ахиц гэж тооцогдоно. Тайванийн засгийн газар Бээжингийн нутаг дэвсгэрийн шаардлагыг эрс няцаадаг.
Найман шумбагч онгоц бүхий флот байгуулахаар төлөвлөж буй төслийг удирдаж буй Тайванийн CSBC Corp компани пүрэв гарагт мэдэгдэхдээ “Narwhal” нэртэй анхны хөлөг өмнөх өдөр нь анхны торпедын туршилтаа хийсэн гэжээ.
Тус компани туршилтаар байлдааны системийн:
Энэ нь нэгдүгээр сард болсон шумбагч онгоцны анхны усан доорх далайн туршилтын дараах дараагийн алхам болжээ.
Тайвань 2027 он гэхэд дотооддоо бүтээсэн хоёр шумбагч онгоцыг ашиглалтад оруулж, цаашдын загваруудад пуужингийн систем суурилуулах боломжтой гэж мэдэгдсэн байна.
Нийт 49.36 тэрбум Тайвань долларын (1.57 тэрбум ам.доллар) өртөгтэй анхны шумбагч онгоц нь Lockheed Martin компанийн байлдааны системийг ашиглах бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн Mark 48 хүнд жингийн торпедоор тоноглогдоно. Гэхдээ энэ удаагийн туршилтад яг ямар төрлийн торпед ашигласныг CSBC агентлаг дурдаагүй байна.
“Narwhal” шумбагч онгоцыг 2024 онд Тайванийн тэнгисийн цэрэгт хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан. Ингэснээр 1980-аад онд Нидерландаас худалдан авсан одоо ашиглаж буй хоёр шумбагч онгоцтой нэгдэх байжээ. Гэвч төсөл хугацааны сааталтай тулгарсан байна.
Тайванийн зэвсэгт хүчин Хятадын армитай харьцуулахад хавьгүй жижиг хэвээр байгаа бөгөөд Хятад улс одоогоор гурван нисэх онгоц тээгч хөлөг, хэд хэдэн цөмийн хөдөлгүүртэй баллистик пуужингийн шумбагч онгоцтойгоос гадна сөнөөгч онгоц хөгжүүлж байгаа юм.