
Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өчигдөр (2026.10.13) "Баавгайд бариулж амиа алдсан иргэний ар гэрт нөхөн төлбөр олгохгүй гэсэн УОК-ийн шийдвэр гарсан" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл дээр мэдээллийг Шадар сайд Н.Номтойбаяр үгүйсгэлээ. Тэрээр "УОК-ын ээлжит гуравдугаар хуралдаан болох үед Ц.Сандаг-Очир
сайд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу гадаадад томилолттой байсан. Өөрийн биеэр хуралд суугаагүй. Тухайн хуралд суусан яамны ажилчид буруу зөрүү мэдээлэл өгсөн
байна лээ. Би өөрөө сайдад ярьж хэлж, учирласан. Хууль тогтоомжийн дагуу Засгийн
газрын нөөц хөрөнгөөс нөхөн төлбөр шийднэ" хэмээлээ.