
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын боксын 1/16-н тоглолтууд эхэллээ. Монгол Улсын эмэгтэй багаас боксын 51 кг-ын жинд тулалдаж буй О.Есүгэн эхний тулаанаа Пакистаны боксчин Мариатай хийж хүнд цохилтоор яллаа.
Ингэснээр манай боксчин шөвгийн наймд олимп, дэлхийн аварга БНХАУ-ын Ву Югитэй тулалдахаар болов. Энэ тоглолт есдүгээр сарын 28-ны өдөр болно.
О.Есүгэн “Ханжоу 2022” Азийн наадмын хагас шигшээд Ву Югитэй учраа таарч байсан юм.
Харин эрчүүдээс 60 кг-ын жинд Г.Лундаа эхний тойрогт Филиппиний тамирчин Ж.Огаярэд 2:3-аар ялагдаж тэмцээнээ дуусгажээ.