
Монголын шатрын холбооноос эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийг өнөөдөр хийлээ.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрийн эхний таван байранд шалгарсан шатарчид ирэх арваннэгдүгээр сард АНЭУ-ын Аби Даби хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд болж тэмцээний эхний өрөг өнөөдөр болно. Харин сүүлийн 11 дэх өргийн тоглолт арваннэгдүгээр сарын 1-нд болсноор улсын аварга шатарчид тодорно.