
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн буюу Кюүшюү башёо эхэллээ. Энэ сарын тэмцээний дээд зиндаанд хамгийн ахмад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил барилдаж байна. Тэрээр өнөөдөр 717 дахь ялалтаа авлаа. Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.
Энэ оны сүүлийн тэмцээнд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эргэн ирсэн. Гэвч тэрээр дөрвөн барилдаанаас хоёр ялалт авчээ.