
ОХУ-ын Воронеж мужид дроны халдлага болсны улмаас хоёр эрэгтэй амиа алдаж, 17 хүн шархадсаны дотор нэг хүүхэд байгаа талаар тус мужийн захирагч Александр Гусев мэдээлэв.
Агаарын довтолгооноос хамгаалах системүүд тус мужийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан 113 дроныг устгасан гэж Гусев MAX мессежийн платформд бичсэн байна.
Түүнчлэн дроны халдлагын улмаас үйлдвэрлэлийн хэд хэдэн байгууламжид гал гарсан талаар тэрбээр мэдээлжээ.
ОХУ-ын Краснодар хязгаарын Анапа хотоос Москваг чиглэн явж байсан суудлын галт тэрэг мөн халдлагад өртөж, гэмтсэний улмаас таван зорчигч шархадсан гэж Оросын төмөр замын компани мэдэгдсэн байна.
Халдлагын улмаас Воронеж мужаар дамжин өнгөрөх галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ.