
“Хүн аалз” киноны дүрээр дэлхий даяар танигдсан холливудын жүжигчин Том Холланд “Penthouse” хэмээх триллер кинонд гол дүр бүтээж, продюсерээр ажиллахаар болжээ.
Киног “Sony Pictures” студи бүтээх бөгөөд зохиолыг “Iron Man 3”, “The Fall Guy” зэрэг киноны зохиолч Дрю Пирс бичих юм.
Төслийг Том Холландын үүсгэн байгуулсан “Billy17” продакшн хариуцан ажиллах бөгөөд Харри Холланд, Уилл Саут нар төсөл дээр хамтран ажиллахаар болжээ. Харин киноны үйл явдал, бусад жүжигчдийн бүрэлдэхүүн болон зураг авалт эхлэх хугацааг одоогоор албан ёсоор зарлаагүй байна.
Том Холландын хувьд “Penthouse” нь продюсерын карьераа өргөжүүлэх шинэ төсөл болж буй аж.