
Ерөнхий сайд Н.Учрал үндсэн чиг үүргийн яамд буюу Эдийн засаг, хөгжил, Гадаад харилцаа, Хууль зүй, дотоод хэрэг, Сангийн яаманд дэд сайд томилж ажиллуулна гэж мэдэгдээд байсан юм. Гэтэл нэмээд Батлан хамгаалах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд дэд сайд томилохоор шийджээ. Ингэхдээ өмнөх Засгийн газарт ажиллаж байсан зургаан дэд сайдыг улираан ажиллуулахаар болсон байна.