Эрчим хүчний сайд Б.Найдалаа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймагт цахилгаан хураагууртай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гаргалаа.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Дорноговь аймгийн Мандах суманд нарны цахилгаан станц байгуулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.
Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 Мвт-ын салхин цахилгаан станц барин сонгон шалгаруулалт мөн зарлана.
Манай улсын 134 сум эрчим хүчний дутагдалтай гэсэн судалгаа бий. Үүнээс эхний ээлжид 22 суманд нарны цахилгаан станц байгуулах сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөж байна" гэв.