
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Ардын багш цолоор соёлын гавьяат зүтгэлтэн, Эрдмийн их сургуулийн ахмад багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэнг шагналаа.
Гавьяат багш цолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Б.Давдай, МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн зөвлөх А.Батцэнгэл нарыг шагнав.
Гавьяат хуульч цолоор Монголын өмгөөлөгчдийн холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн иргэн, захиргаа, гэр бүлийн хэргийн өмгөөлөгч Я.Нямжав, соёлын гавьяат зүтгэлтэн цолоор соёл судлалын "Эрдэнэ-Очир" төвийн тэргүүн, соёл судлаач С.Түвдэндорж, гавьяат агрономич цолоор Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Б.Эрдэнэтогтох, гавьяат малзүйч цолоор Мал үржүүлэгчдийн холбооны захирал, Монгол Улсын зөвлөх малзүйч Х.Бүүвэйбаатар, гавьяат эдийн засагч цолоор Ховд аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Б.Баярсайхан, хүний гавьяат эмч цолоор ХСҮТ-ийн Хагалгаа, мэдээгүйжүүлэлтийн нэгдсэн тасгийн зөвлөх эмч Д.Дэлэгмаа, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монгол цэргийн нэгдсэн холбооны харьяа "Соргог харуул" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батнасан, гавьяат жүжигчин цолоор УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, гавьяат дасгалжуулагч цолоор "Аварга" дээд сургуулийн багш, дагалжуулагч Б.Батсуурь, гавьяат тамирчин цолоор Монголын буудлагын спортын холбооны тамирчин, буудлагын олон улсын хэмжээний мастер З.Батхуяг, гавьяат малчин цолоор Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн-Ус багийн малчин Т.Батжаргал нарыг шагнасан юм.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор гедрогеологич Н.Лхагва, "Цэц зам пласт" компанийн гүйцэтгэх захирал С.Ганхуяг нарыг шагналаа.
Гавьяат барилгачин цолоор Баянгол дүүргийн ахмад настан Д.Доржханд, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх инженер Я.Баяртогтох нарыг шагнав.